Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын тугийг шинэчилж, туг залах ёслолын жагсаалыг зохион байгуулав.

        Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/93 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журам”-ын дагуу тус газрын тугийг шинээр хийлгэж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Туг залах ёслолын жагсаал”-ыг зохион байгуулсан. СМДӨАЭАХХГ-ын даргын А/65 дугаар тушаалаар туг залагчаар СХНХМДАХАМэргэжилтэн, дэслэгч Б.Жавхланбаатар, тугчаар ээлжийн дарга, дэслэгч Б.Алтаншагай, тугийн хамгаалагчаар сэтгэл зүйч, ахмад Д.Хатанзориг, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Мөнхбаатар нарыг томилов. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button