Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран “харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтыг 3 сарын хугацаагаар зохион байгуулж “Чадамжийн гэрчилгээ” олгож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран “харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтыг 3 сарын хугацаагаар зохион байгуулж “Чадамжийн гэрчилгээ” олгож байна.

Одоо явагдаж байгаа чадамжид суурилсан богино хугацааны сургалтын хөтөлбөрөөс гадна “харуул хамгаалалтын ажилтан” мэргэжлээр 1 жилийн
мэргэжлийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэргэшсэн ахлагч бэлтгэх сургалтыг 2023 оны 11 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжлийн 1 жилийн сургалтын хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой, бие бялдрын хөгжил сайтай, ажилд орох иргэнд тавигдах нийтлэг шаардлага хангасан, их, дээд сургуульд элсэн суралцахгүйгээр тус байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй, зөв хандлага, төлөвшилтэй иргэнийг судалж, элсүүлэнэ.
Энэхүү мэргэшсэн ахлагч бэлтгэх 1 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан иргэнийг цэргийн алба хаасанд тооцох, суралцах хугацаанд нь сар бүр сургалтын тэтгэлэг олгох /200.000 төгрөг/ ба Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн ангиллын “мэргэжлийн үнэмлэх” олгоно.
Мөн суралцагч нь амжилттай суралцаж төгсөөд Дотоод хэргийн их сургуулийн бакалаврын өдөр, эчнээ ангид элсэн суралцах боломжтой. Хүсэлт гаргасан иргэдийг судалж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бүртгэнэ.


 Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Биеийн өндөр 170 см ба түүнээс дээш, 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй;
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
  • Бүрэн дунд боловсролтой байх,

 

СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, ДЭСЛЭГЧ Ч.ЦЭНДСҮРЭН

Холбогдох утас: 91499111

Add comment

reload, if the code cannot be seen